Чой Сун Шилийн охиныг баривчиллаа
2017-05-31

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн дотны найз гэгдэх Чой Сун Шилийн охин Чан Юу Ра өнөөдөр Сөүл хотноо ирэхэд нь цагдаагийнхан баривчилсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Дани улсад байсан юм.

 

Пак Ын Хэ төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа улсын нууцын зэрэгтэй материалыг найздаа үзүүлсэн мөн найзынхаа хамтаар томоохон компаниудаас хандив нэрийн дор авлига авдаг хэмээн буруутгагдаж, Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон билээ.

 

Чой Сун Шил авлигын мөнгөөрөө охиноо гадаадад сургасан гэх мэт хэргүүдэд буруутгаж буй юм.

 

Тиймээс Сөүлийн Цагдаагийнхан авлигын хэргээр Чан Юу Раг баривчлах шийдвэр гаргаж, Данийн талд хүсэлт гаргаад байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Охин нь төрийн албан хаагч биш хувийн компаниуд дэмжээд нэг морь авч өгөөл биз энэ хахууль биш
2017-06-01
Зочин:
Охин нь ямар буруутайн, ээж нь гайгүй тэжээж байвал баярлануу гэхээс тэр бүрийг та яаж мөнгө олдог вэ би идэж уухгүй өмсөж зүүхгүй гэх хүүхэд байх уу. Үмхий гуулин гуйлгачингууд эмэгтэй ерөнхийлөгчөө сайн хэлмэгдүүлж бн муу найз авгайг нь л хорьдгийн бгаа биз. Эм хүнийг зовоосныхоо төлөөсийг амсана даа
2017-05-31