“Мон хөөс” ХХК-ийн үйлдвэрт гал гарчээ
2017-05-31

Баянгол дүүргийн 20-р хороо ТЭЦ4 үйлдвэрийн урд байрлах "Мон хөөс" ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрт өнөөдөр /2017.05.31/ гал гарсан тухай өмнө нь мэдээлсэн.

 

Галын дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:54 цагт бөгөөд дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14.00 цагт гал түймрийг бүрэн унтраажээ.

 

Гал түймэр 54х18 хэмжээтэй 6 метрийн өндөртэй сэндвичэн барилгад гарсан байна. Гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
uildveriin ayulgui baidaldaa anhaaraachee
2017-05-31