Ирэх оны үндсэн чиглэлийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Аялал жуучлалын гол төвүүд рүү засмал болон төмөр бетон гүүр барих, зээлийн 70-аас доошгүй хувийг орон нутагт хэрэгжүүлэх зэрэг санал дэмжигдээгүй юм.
Дараагаар нь 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019, 2020 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж эхэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ