Кабул хотноо халдлагаар 80 хүн амиа алджээ

Афганистаны нийслэл Кабул хотноо террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Халдлагын улмаас 85 хүн амиа алдаж, 300 орчим хүн бэртжээ. Террористууд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг хотын төвд дэлбэлсэн байна.
Цагдаагийнхан хэрэг газрыг хяналтадаа авч, хяналтын камеруудыг шүүж эхэлжээ. Эрх баригчид халдлагын ард Талибан бүлэглэл бий хэмээн мэдэгдэв. Гэхдээ одоогоор тус бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ