Талбайн баруун, зүүн талын замыг 16.00 цаг хүртэл хаана
2017-06-01

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр /2017.06.01/ Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулах, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.

 

 

Энэ үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

 

Мөн бяцхан хүүхэд багачуудын оролцсон явга парад болох үеэр Ерөнхий_сайд_Амарын_гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.

Shuud.mn
Сонин хачин