Чой Сун Шилийн охиныг 20 хоног баривчиллаа
2017-06-02

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн дотны найз гэгдэх Чой Сун Шилийн охины Чан Юу Раг Данийн тал Сөүлд шилжүүлэн өгсөн билээ. Түүнийг Сөүл хотноо ирэх үед прокурорууд баривчилсан юм.

 

 

Тэрбээр “өөрт нь болон ээжид нь тохож буй хэргүүдтэй ямар ч холбоогүй” хэмээн мэдэгдсэн талаар “www.yonhapnews.co.kr” сайт уламжлав.

 

“Түүнийг хэд хэдэн хэрэгт буруутгаж буй бөгөөд ирэх долоо хоногт албан ёсоор байцаахаар болсон” талаар Прокурорын Ерөнхий хорооноос мэдээллээ.  Чан Юу Раг өнөөдрөөс эхлэн 20 хоног баривчлахаар болжээ.

 

Өдгөө 21 настай Чан Юу Раг шалгалтгүйгээр “Енха” охидын сургуульд элсэн орсон, Самсунг группын өв залгамжлагчаас нэг тэрбум воны үнэтэй хурдны морь бэлгэнд авсан, Ерөнхийлөгч болон түүний найзын хандив нэрийн дор авсан авлигын мөнгөөр гадаадад сурсан хэмээн буруутгаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин