“Хархорин” зах орчмоор халуун ус хязгаарлана
2017-06-02

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих шугамын жагсаалтыг гаргасан.

 

Уг ажиллагаатай холбогдуулан халуун усыг тавдугаар сарын 15-ны өдрөөс хязгаарлаж эхлээд байна.

 

 Энэ сард буюу зургадугаар сарын 5-наас 13-ны хооронд Хар хорин зах, Эрин, Номин, Эрэл, Голден парк хорооллууд орчмоор халуун ус хязгаарлах юм байна. Дээрхи хороолол нь тус компанийн 1200 мм голчтой үндсэн шугамаас хангагддаг тул засвараар хийгдэх ажлын тоо хэмжээ их учраас 7-9 хоног засвар хийх аж.

 

Мөн энэ сарын 12-16-ны өдрүүдэд Нисэх, Буянт ухаа - 1, 2 дугаар хороолол, Дэвшил сангийн аж ахуй, Чингис хаан нисэх онгоцны буудал орчим, халуун ус хязгаарлах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо нуад зуваарсана юмуа болижкээч дээ. Гадны улсуудад лав ингэж заваардаггүй л юм байна лээ. Манай Монгол гэхээр л ийм дампуу байх ёстой?
2017-06-02