Рэд булл баг шилдэг Питстоп шагналыг хүртлээ
2017-06-02

 

Өнгөрсөн долоо хоногт болсон Монакогын гранпригийн үеэр хамгийн хурдан Питстопыг Рэд булл багийнхан хийжээ. Австри улсад төвтэй тус баг Даниел Риккардогын ультра софт дугуйг, Сүпер Софт болгож солих ажлыг ердөө 2.60 секундын хугацаанд багтан хийжээ. Энэ үзүүлэлтээрээ тэд Хамгийн хурдан Питстоп шагналын хүснэгтийг тэргүүлж, 25 оноо авсан байна. Харин дараагийн байруудад  Мерседес багийн үзүүлэлтүүд орсон бөгөөд 2.61 сек (Хамилтон), 2.65 сек (Боттас) гэсэн амжилтууд байсан юм.

 

 

Өнгөрсөн долоо хоногийн уралдааны үеэр нийт 10 нисгэгч 3 секундээс хэтрэлгүй питстопт орж чадсан нь энэ улирлын анхны тохиолдол болсон байна. 

 

Тэгвэл энэ жилийн нийлбэр дүнг Уильямс баг 145 оноотой тэргүүлж байгаа бол Мерседес, Рэд булл багууд удаалж байгаа юм.

 

Улирлын эхний 6 гранпригийн дараах байдлаар хамгийн хурдан питстопыг Рэд булл багийнхан хийгээд байгаа. Тэд Оросын гранпригийн үеэр Макс Ферстаппений машиныг ердөө 2.33 секундэд багтааж гаргасан юм. Харин энэ төрлөөр Дэлхийн дээд амжилтыг Уильямс баг эзэмшиж байгаа. Тэд өнгөсрөн оны Европын гранпригээр 1.92 секундын хугацааг зарцуулжээ. 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин