Эдийн засгийн төлөв байдлын тайланг сонсож байна
2017-06-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний эрх тэгш оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг нийт 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Ингээд хэлэлцэх асуудлуудаа баталлаа. Хуралааны эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдлын тайланг сонсож байна. УИХ-ын чуулганы хуралдаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулгыг хийж байгаа юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин