Д.Оюунхорол сайд “Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгөөр 3000 хүүхэд баярлууллаа
2017-06-02

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө.  Энэ өдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгийг зохион байгуулсан юм. Уг өдөрлөгт БЗД-ийн 3000 орчим хүүхэд, багачууд цугласан бөгөөд нэг өдрийг баяр хөөртэй өнгөрүүлж, Д.Оюунхорол сайдтай хамт хүүхдийн баяраа тэмдэглэлээ. “Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгийн хүрээнд бяцхан хүүхдүүдийн дунд шатар, дуу, бүжиг, зургийн уралдаан зохион байгуулсан бөгөөд дуу хуур эгшиглэсэн, хүүхдийн инээд, баяр хөөр дүүрэн сайхан өдөр болж өнгөрснийг эцэг, эхчүүд онцолж байлаа. Мөн энэ үеэр Д.Оюунхорол сайд 3000 хүүхдэд бэлэг гардуулж, 160 хүүхдийг автобустай аялалд оролцууллаа. Автобустай аялалд оролцсон 160 хүүхдийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн болон Түүхийн музей үзүүлсэн байна. Энэхүү аяллыг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын газар аяллын компаниудтай хамтран зохион байгуулсан юм.

 

Түүнээс гадна тус өдөрлөгийн үеэр БОАЖЯ-наас “Хүүхэд ба байгаль”, “Нийслэл хоттойгоо танилцъя”, “Хог бүрийг чихрээр сольё” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулснаас гадна тус яамны бусад газар, хэлтсийнхэн хүүхдүүдэд хэрхэн эко хүүхэд болох талаар мэдээлэл түгээн эрхийнх нь өдрөөр хамтдаа баярласан аж.

 

 
Shuud.mn
Сонин хачин
irgen:
ingeh ni gol bish,,,odor dutamd hichneen hyyhed zovj zuderch baigaa, ezeg eh ni ajilgui, ajillaad ch zalin ni haanaach hyrehgui, gudamjind amdardag hyyhed zeregt anhaarval deer baisan umdaa,,,,,
2017-06-02
irgen:
ingeh ni gol bish,,,odor dutamd hichneen hyyhed zovj zuderch baigaa, ezeg eh ni ajilgui, ajillaad ch zalin ni haanaach hyrehgui, gudamjind amdardag hyyhed zeregt anhaarval deer baisan umdaa,,,,,
2017-06-02
Зочин:
ene sayd darga nar olon khuukhdiig bayarluullaa l geed baykh yum , ed nar ulsyn munguur bayarluulaad bayna uu? khuwiin munguur bayarluulaad bayna uu? khuukhduudiig bayarluulaaray geji tusuwt mungu suulgaaguy l baykh daa
2017-06-02