Зам тээврийн осолд 6 хүүхэд өртжээ
2017-06-02

Өчигдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож, гудамж, талбай бүрт баярын арга хэмжээ зохион байгуулагдаж, газар бүрт хүүхдийн цангинасан дуу, инээд хөөрөөр бялхаж байв.

 

Энэ өдөр /2017.06.01/ Замын цагдаагийн албаны ЖШУХэлтэс нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 200 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, мөргөлдсөн 9 осол тус тус бүртгэгдсэн байна.

 

Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 6 хүүхэд өртсөн байна. 

 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

 

Тухайлбал:

 

  • БГД-ийн нутаг ТБД андуудын баруун замд T.Allion маркийн автомашины жолооч Т нь T.Allion, T.Crown маркийн автомашинуудтай мөргөлдөж, зорчиж явсан 2 хүн гэмтсэн.

 

  • СХД-ийн нутаг Баруун салааны замд Chevrolet Cruze маркийн автомашины жолооч М нь T.Hilux автомашинтай мөргөлдөж зорчигч М, У, Б нарын 4 зорчигч гэмтсэн хэргүүдийг тус албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин
аав:
манай тэнэг жолооч эх эцэг бүгд тэнэг та нарын хүүхэд чиний энэ дэлхий дээрхи үргэлжлэл малнуудаа
2017-06-02