Б.Бат-Энэрэл дахин тоглолт хийнэ

МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт тавдугаар сарын 20-нд болсон.
Тэгвэл бяцхан дуучин Б.Бат-Энэрэл энэ сарын 10-нд 19.00 цагт “UB palace”-д дахин тоглолт хийхээр болжээ. Сонирхуулахад тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй аж.
Мөн орон нутгаар аялан тоглолт хийх аж.
- Зургадугаар сарын 11-нд Зүүнхараа
- Зургадугаар сарын 12-нд Сэлэнгэ
- Зургадугаар сарын 13-нд Дархан
- Зургадугаар сарын 14-нд Эрдэнэт хотод тус тус тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ