Монгол иргэд Сингапурт 30 хоног визгүй зорчино
2017-06-02

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцлоо.

 

Ингэснээр хоёр орны иргэд 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой болно гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ямар ялгаа байнаа 15 хоногоос илүү байх юм бол сунгуулаад л боллоо
2017-06-04
ugaasaa vizgui:
ugaasaa vizgui bsan bizdee yugaa balairaad bgaa yum
2017-06-03