The Mongolz эхний хожлоо байгууллаа
2017-06-02

 

Өглөө хожигдоод байсан The Mongolz баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Тайландын 7642 багтай хийлээ. Гурван тоглолтоос хэн түрүүлж хожсон нь тэмцээнийг цааш үргэлжлүүлж, хожигдсон нь тэмцээнийг өндөрлүүлэх чухал тоглолтонд эхний газар манай сонголт байсан. Манайхан өөрсдийн сонголтоор train-ийг сонгож хожигдож эхлүүлсэн боловч kabal-ын сайн тоглолтын ачаар эргэн ирж ялалт байгуулсан. Ингээд тоглолтын газар Тайландын багийн сонголт “inferno” дээр үргэлжлэхээр болсон юм. Энэ газар дээр манайх террорист талаас эхлүүлж 10:5-аар эхний хагасыг өндөрлүүлж талаа солилоо. Улмаар энэ давамгайллаа хадгалж чадсанаар 16:7-ийн харьцаатайгаар хэрэгтэй нэгэн хожил байгууллаа. Манай багийн байгаа хэсгээс БНХАУ-ын TyLoo нэгээр гарах нь ойлгомжтой болсон бол манай багийн хувьд удахгүй Австралийн “Team Immunity” багтай тэмцээнээ үргэлжлүүлэх, хэсгийн хоёр дугаар байраар гарах эрхийн төлөө хариуцлагатай тоглолтыг хийнэ. Энэ хоёр багийн аль хожсон нь цааш шалгарч БНХАУ-ын “Flash Gaming” багтай хасагдах шатанд тоголно.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
ккк:
Спорт биш байхаа. Хуруудаад байх шиг бна
2017-06-02
ккк:
Мүүшиг тоглоод байгаамуу
2017-06-02
ххх:
Сүү шиг тоглоод байгаамуу
2017-06-02
irgen:
Zaluustaa amjilt husey. Uzuuleed uguurei
2017-06-02
Зочин:
togolno bish toglono gej zuv bich l de
2017-06-02
Зочин:
Ямар спортын тухай бичээд бна аа. Тодорхой бичээч. Бодвол компьютерын тоглоом уу?
2017-06-02