Домогт дууны ач хүү мэргэжлийн тамирчин боллоо
2017-06-03

 

Рэгги хөгжмийн нүүр царай болсон уран бүтээлч Боб Марлиг ач хүү мэргэжлийн тамирчин болжээ. Цэл залуу насандаа арьсны хорт хавдрын улмаас хорвоог орхисон Боб Марлигийн ач хүүг Нико Марли гэдэг байна.  Энэ жил 22 настай түүний хувьд АНУ-ын Нью Орлеанс хотын Тулейний их сургуулийг энэ жил төгссөн бөгөөд хөлбөмбөгийн багт нь тоглож байсан юм. Улмаар тэрбээр 2017 оны NFL-н драфтад нэрээ өгсөн ч аль нэг багт сонгогдолгүй чөлөөт агент болоод байсан юм.

 

Харин саяхан түүнийг Вашингтон Рэдскинс баг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Нико ийнхүү эцгийнхээ мөрөөдлийг биелүүлж, NFL-н лайнбакер болжээ. Түүний аав Рохан Марли нь мөн коллежийн хөлбөмбөгт хүч үзэж байсан туршлагатай юм. Тамирчин ахуйдаа амжилт олоогүй ч Рохан Марли өдгөө кофены бизнес эрхэлж, өндөр амжилттай ажиллаж байгаа юм.      

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дуу яахаараа ач хүүтэй болчихдог байнаа
2017-06-05
Зочин:
Баяр хүргэе
2017-06-03