Тоглолтын үеэр халдлага үйлдэхийг завджээ

img

Германы Нюрбургт хотноо зохион байгуулагдсан  “Rock am Ring” рок наадам эхлээд удаагүй байхад халдлага үйлдэхийг завдсан этгээдүүдийг цагдаагийнхан баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан 20 орчим насны хоёр эрэгтэйг баривчилсан гэнэ.

 

Баригдсан этгээдүүд тоглолт болж байсан талбай руу сэжиг бүхий цүнхтэй зүйл нэвтрүүлэхийг завдсан байна.  Орон нутгийн хэвлэлүүд баригдсан этгээдийн нэг нь Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байгаа” гэж мэдээлжээ.

 

Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байна. Уг үйл явдалтай холбогдуулан цагдаагийнхан тоглолт үзэхээр тасалбар худалдан авсан зарим сэжиг бүхий этгээдүүдэд шалгалт хийсэн аж.

 

“Rock am Ring” рок наадмыг үзэхээр 87 мянган хүн тасалбар худалдан аваад байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ