Эскадрилийн хөшөөнөөс Таван шар хүртэлх автозамын дагуу явган хүний зам барина
2017-06-04

Нийслэл хотод тохижилтын ажил ид явагдаж байна. Энэ жилийн хувьд хот тохижилтын ажлын хүрээнд хийж буй гол ажлын нэг нь Эскадрилийн хөшөөнөөс Таван шар хүртэлх автозамын дагуу 60 см-ийн өргөнтэй явган хүний зам барьж байгаа явдал гэнэ.

 

"Иргэд такси барихдаа ногоон байгууламж дээр гишгэлдэг, эсвэл автозамруу орж зогсдог байдал жирийн үзэгдэл болоод байсан. Энэхүү явган хүний замыг барьснаар нийслэлчүүд аюулгүй, чөлөөтэй  нөхцөлд такси барих боломж бүрдэж байна" гэж НИТХ-ын дарга Ц.Сандуй онцолсон юм.

 

Мөн олны хөлд талхлагдаж, шороо тоос байнга босдог газар болох Хархорин зах, Саппоро зэрэг газрын автобусны буудлын орчмыг хавтангаар өнгөлж байгаа юм байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
арай л:
Сонгуулийн мөнгөө босгож байгаа юм уу, 20 км урт таксины зогсоол хийж байгаа юм уу
2017-06-05
shaazn:
xax ax ax axa xa xaaxaxaxaxaxax
2017-06-05
Зочин:
ЁСТОЙ ТЭНЭГТЭХ НЬ 90 ЭЭД ОНЫ ЭЦЭСТ НЭГ ХЭСЭГ ИНГЭЖ БАЙСАН. ГАРЦААР ГАРДАГ ХҮН БАЙХГҮЙ БОЛНО, ХЭРЭВ ИНГЭЖ ТОГТВОЛ ЭНХТАЙВНЫ ГУДМАНД 1 Р ЭГНЭЭНД МАШИН ТҮР ЗОГСОХЫГ ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ
2017-06-04
Зочин:
еое тахины зогсоол хэдийг бариад бусдыг нь дугуйн зам болгоочээ наад дээгүүр чинь машин яаж игээд явна машинаа тавина хайран ч хөрөнгө
2017-06-04