“Сонгууль” АХ явж байна
2017-06-04

 

Тэрийг хардаа... Тэр тэр... Сонгууль ах явж байна .. гэж бага шиг хоёр охин дуу алдахад манай найз гайхасхийн эргэн харжээ. Хархорин зах дээр С.Ганбаатар явж байх. Сонгуулийн үйл ажиллагаандаа хандив хүсэж ийнхүү зорьж яваа талаар дагалдан яваа хүмүүс нь тайлбарлажээ.

 

                        

 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч ийнхүү энгүүн нэг иргэдтэй гар барьж хандивын хайрцаг барьж явааг урьд нь харсан билүү гэж найз бодож.  Энд ойлгохгүй зүйл түүнд маш их байсныг найз маань надтай утсаар удаан ярин байж хуваалцлаа. Эх оронд минь яг одоо жирийн нэгний тархи оюунд  эргэлзээ ба шийдэл ямар байгааг эндээс харж болохоор санагдав..

... Баян хүн,  мөнгөнтэй хүн энэ төр улсыг авч яваад дэвждэг, дээшилдэг бол хангалттай цаг байсан тэ. Одоо сэтгэлтэй зүтгэлтэй хүнд хандив өгөөд ч хамаагүй гаргачихья гэж ухаан заран мянган төгрөгөө шавхан барих хүн олон болсоныг харлаа даа. “ Үнэнээ хэлээд  ингээд яваа нь  дээр дээ” гэж эвийлээд мянган төгрөг өгч байгаа буурлууд цөнгүй харагдсан...   гэлээ.   

 

Хархорин зах дээр нэг давхарт  200 түрээслэгч байдаг гэдгийг найз мөн энэ үеэр мэджээ. 7 давхар  энэ худалдааны төв дотор 1400 түрээслэгч байдаг. Нийслэлийн нэг бүл болох 1400 өрхийн амжиргаа сарын бүрийн 760 мянган төгрөгийн түрээсийн дэнчингээр энэ зах дээр  байдаг.   Зарим нь түрээсээс түрээст өрөнд явдаг бол зарим нь ямарч байсан орлоготой ажлын байртай болсон гэж бахархаж ярьдаг.

Мөнгө өгсөн хүмүүс ихэнх нь камераас зугатаж ил харагдахыг хүсэхгүй байгааг найз анзаарч. Харин гар бариад өнгөрсөн С.Ганбааг булан тойрход халуун амин яриагаа хоорондоо өрнүүлж байгааг ч сонсжээ.

40-50 орчим насны  эмэгтэйчүүд голдуу байж.  

  • Чи таван мянгаа өгчихсөн үү... гэхэд нөгөө нь : Энэ С.Ганбаа нь нөгөө хоёроосоо мөнгөөр  хамаагүү доогуур л даа гэж учирлаж. Нөгөө талд залуухан бүсгүй  : Хөөе чи наад таван мянгаа надаа өгчих өө. Би уранхай трикотой байгаа шд ээ ... Залуу : За оройтжээ, хонгороо.. Би түрүүн урд эгнээнд явж байхад нь хайрцаганд нь мөнгөө өгчихсөөн...  трико яахав, лизингээр авч өгнөө чамдаа, хахаха....
  • Эгч нь таван мянгыг л татья доошоо бол байхгүй ... Түрээсээ өгөх гээд .. хэмээн учирлаж наймаагаа шожигнуулж байсан эмэгтэй С.Ганбаагийн хандивын хайрцагыг хармагцаа дуудаад 10.000 мянгыг хийчихэж байна. Тэгснээ бүүр ууч загнаж нөгөө цамц үзэж байсан охинд “ за наадхаа яахав тэгээд хямдруулаад ав даа ав ... гээд өгчихөж.
  •  4 давхарт нэг бүсгүй: Ялаарай чи, Ганбаа гээд таван мянгы өгч байгааг мөн харж. .. Өнөөдүүл нь булхайзчихгүй бол энэ Ганбаа гарна л даа гэж настай эмээ охиддоо хэлсэн.
  • 50 эргэм насны хоёр өвгөн хуучилж байхыг мөн анзаарч.  .. Энэ Ганбаа чинь Их хурлын гишүүн байхдаа төсөв мөнгөний тайлангаа ил тавьж шинэ жишиг тогтоож л байсан. Уул нь зөв дуугардаг.. даанч ганцаараа л даа гэж нөгөөхдөө учирлаж...

 

Нэг өдрийн талд зах дээр харсан сонин хачины ард найз маань элдийн л бодол эргэлзээтэй үлдэж. Хамгийн гол асуулт нь харсаар байтал мөнгө бэл муутай, тав арван мянгаас өөр мөнгөгүй шахам нөхдүүд зам зуурт С.Ганбаатарт хандив өгөөд байгааг ойлгох гэж их боджээ. Энд улс төрчдийг би ойлгодоггүй.  Бүгд хангалттай хөрөнгөтэй. Цалин хангамж, нэр төртэй. Хэдэн зуун сая, зарим нь олон тэрбумын хөрөнгөтэй. Анх саятан гэж Нарантуулын Ш.Сайхансамбуу нарын хэдхэн хүнийг л нэрлэдэг байсан дурсамж энүүхэнд. Одоо тэрбумтан улс төрчдийг нэрлэхээр гарын  10 хуруун дээрээ хөлийн 10- ийгаа нэмээд ч хүрэхгүй. Дахиад 10 хуруу нэмэх хэрэгтэй болчихоод байгаа. Тэрбумтнууд бүгд л намын гишүүд, улс төрчид.  Гал гарч, зуд болж байхад ганц сая төгрөг бариад зогсож байсан тэрбумтан улс төрчийг нэрлэх гэж тархиныхаа бүх мухрыг нэгжээд нэр олсонгүй. Чамд санаж байгаа ийм тохиол байна уу. Гэтэл энэ зах дээр  нэг өдрийн хоолны таван мянгынхаа талыг С.Ганбаад хандивлаад ялалт хүсээд байгааг бүүр ойлгохгүй байна аа ...гэлээ. Эцсийн бүлэгтээ оройн хоолонд нь дутах нэг талхны мөнгийг С.Ганбаадаа хандивласнаа юу гэж тайлбарлаж, ямар зөвтгөлөөр тайтгарч суух бол гэж найз өмнөөс нь шаналжээ. Ийм баян орны иргэн байтлаа Оюутолгой зэсийн эмтэрхийнээс ч ашиг хүртэх эрхгүй, таван мянгыг таван хоногт хүргэх тооцоотой энэ амьдарлаасаа, улс төрчдийн худал хуурмагаас  салахыг үнэхээр хүсч байгаагаа эхнэртээ, нөхөртөө хэлж С.Ганбаатарт хоёр талхны мөнгө таван мянгаа эргэлзэлгүй өгч дэмжихээр шийдсэнээ тайлбарлаж суусан болов уу гэж найз эргэцүүлжээ.

 

Энэ бүх элдэв зураглалыг надад ярьсаны дараа С.Ганбаатар зах дээр хандив хүсч ирснээ юу гэж тайлбарласныг би найзаас сонирхлоо.

.... Өө яахав.. Манай хоёр өрсөлдөгч нэг нь хорин хэд, нөгөө нь гучин хэдэн тэрбумтай юм билээ. Би харин ард иргэд та нараасаа хандив гуйж байна. Би оффшорчид тэрбумтнуудыг бодвол ингээд гуйгаад ирэх нүүртэй хүн... Ард түмнийхээ халаасанд орьё ... гэсэн юм хэлж байна лээ. Зөв л дуугараад байгаа харагдана лээ.    Хүмүүс ам сайтай юм билээ. Шудрага үзвэл Ганбаа гарнаа л гээд байсан. Хархорин дээр харахад цаадах чинь нээрээ бараг л  гарчих шиг болсон шүү,  хэхэхэ  ... гэж найз цагаанаар инээсэн юм. Ерөнхийлөгчөө шудрага үнэний талд дархалж, халаасандаа хийхийг ард түмэн таашааж байгаа бололтой.

 

Таксич Хоовон

2016.06.02

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тахи мөнүү өөр нэртэй ыолоо юу
2018-10-18
Зочин:
Энэ тахи яагаад таг болчвоо
2018-10-14
Өлзий:
Бичээд байгаарай болжл байншдээ тэ
2018-10-14
zochin:
Tsaash urgeljleh bolow uu
2018-08-14
taksi -g tsaash n urgeljluulj bichmeer bainaa. herev ehnii hun bichih bolomjgui bolson bol shuud.mn iin zugees sanaachilga gargaj neeltei zaraar esvel belen sonirhson hun baigaa bol hotluuleed yavuulmaar baina.
2018-07-04