Хөнгөлттэй зээлийг дэд бүтцийн салбарт зарцуулна
2017-06-04

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

 

Халуун дулаан уур амьсгалтай болсон энэ уулзалтын үеэр өнө эртний уламжлалт түүхэн болон соёлын хэлхээ холбоотой манай хоёр орны өнөөгийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад хэн хэн нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

 

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Н.Модигийн 2015 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолсон.Эрхэмсэг ноён Нарендра Модигийн айлчлалыг Монголчууд халуун дотноор дурсдаг бөгөөд айлчлалын үеэр тохирсон асуудлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэлээ.

 

Ерөнхий сайд Нарендра Моди дээрх айлчлалын үеэр түүнд бэлэглэсэн морийг дурсаж, мөн Гандантэгчэнлин хийдийн хашаанд тарьсан түүний мод хир ургаж байгааг лавласан. Гандантэгчэнлин хийд гол дугандаа зориулж Бурханбагш, түүний хоёр шавийн сэрэг дүрийг Энэтхэгийн талаар хийлгэж байгаа. Мөн дээрх айлчлалын үеэр бэлэглэсэн хорт хавдрын эсрэг тоног төхөөрөмж Монголчуудын эрүүл мэндэд чухал дэмжлэг болж байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн.

 

Айлчлалын чухал үр дүнгийн нэг болох БНЭУ-аас Монгол Улсад олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг төмөр замын салбарт зарцуулах төлөвлөгөөтэй байсан ч Монгол Улсын Засгийн газар зарцуулалтыг өөрчилж дэд бүтцийн олон салбарт зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ өөрчлөлтийг БНЭУ-ын тал дотоод журамдаа нийцүүлэн хэлэлцэх ёстой бөгөөд аль болох Монгол Улсын талд ашигтай зарцуулалтыг дэмжинэ гэдгээ эрхэмсэг ноён Ерөнхий сайд хэлсэн.

 

Монгол Улсын Засгийн газрын зүгээс БНЭУ-аас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр төмөр зам, автозам, нефьт боловсруулах үйлдвэрийг барьж, импортоор авч байгаа энэ нэр төрлийн бүтээгдэхүүний гадагшаа гарах урсгалыг дотооддоо үлдээх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр шийдэгдсэн бас нэг томоохон шийдвэр бол БНЭУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо мэргэжлийн Энэтхэг багш нар бүхий иж бүрэн сургууль байгуулах тухай асуудал юм. Мэдээллийн технологи, IT чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа тус улсын туршлага шинээр байгуулах сургуулиар дамжин Монголын залууст үлдэх юм.

 

Манай хоёр орны худалдааны эргэлт 2016 оны байдлаар 27 сая ам.доллар, үүнээс экспорт 2.2 сая ам.доллар, импорт 24.8 сая ам.долларт хүрчээ. Энэтхэг Улс манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал, коксжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, уран, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, ноос ноолуур авах сонирхолтой байгааг энэ үеэр илэрхийллээ. Монгол, Энэтхэгийн худалдаа, эдийн засгийн харилцаа нөөц бололцооноосоо хавьгүй доогуур байгаа ч цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхол хэн хэнд нь байгааг энэ удаагийн уулзалтаар нотоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэтхэгтэй БХЯ-ны болон цэргийн бэлтгэл сургуулалтыг сайтар зохион байгуулах хэрэгтэй.Тэд цөмийн зэвсэгтэй улс тул хужааг айлган шүү.IT чиглэлээр хамтарч дээд түвшинд залуучуудаа бэлтгэх хэрэгтэй байна.Манай улсад Хятадын IT-ийн тагнуулын төхөөрөмжүүд бүх салбарт нэвтрээд байгааг ойлгох хэрэгтэй байна.ОХУ-тай Батлан хамгаалах цэрэг,зэвсэглэлийг сайжруулах талаар нилээд сайн ярьж хилээ сайтар хамгаалахгүй бол одоо хэцүүхэн шүү.Эргүүл хамгаалатын орчин үеийн онгоц худалдаж залуусаа сайн сургах хэрэгтэй.Бүх эрчүүд 2 жил цэрэгт явж бие бялдар сэтгэлзүйн,техникийн сэдлэгтэй болох.Одоогийн залуус РС дээрл байлдаж тоглож байна амьдрал дээр яах болдоо.Хэдэн алуурчид орж ирвэл тэднийг устгаж чадах боловуу.Би энээс их эмээдэг.Гэхдээ Монгол хүний цус,генд байгаал байх гэж найдаж байна...
2017-06-05
irgen:
Beleglesen moriig ni Enetheg ruu ni achuulah heregtei,Si Shinpin d hos moriig ni yavuulsantai adilhan. tehgui bol yalgavartai handsan bolno, onigoond orno shuu .
2017-06-04