Лондон хотноо болсон халдлагаар долоон хүн амиа алджээ
2017-06-05

Их Британийн нийслэл Лондон хотноо энэ амралтын өдөр террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 48 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Халдлага өчигдөр орон нутгийн цагаар 21.58 цагийн орчимд Лондон хотын Баро захын ойролцоо болжээ.

 

Ачааны машин иргэдийг дайрсаныхаа дараа уг машинаас гурван хүн бууж, захын ойролцоо байсан иргэдийг хутгалсан байна. Халдлага үйлдсэн этгээдүүд машинаас буусаныхаа дараа “Аллахын төлөө бүгдийг нь хүйс тэмтрэх болно” гэж хэлжээ.

 

Цагдаагийнхан халдлагатай холбогдуулан 12 хүнийг баривчлан, мэдүүлэг авч эхэлсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээллээ. Эрх баригчид уг халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин