Ариана Гранде сүй тавьжээ

img

Америкийн уран бүтээлч Ариана Гранде өнгөрсөн сарын 22-нд Британийн хотын Манчестер  хотын “Манчестер Арена” цэнгэлдэхэд тоглолтоо хийж байхад халдлага болсон.

 

 

Халдлагын улмаас 22 хүн амиа алдаж, 50 орчим хүн бэртсэн юм.  Тэгвэл дуучин бүсгүй бусад уран бүтээлчдийн хамтаар өчигдөр Манчестер  хотноо хандивын тоглолт зохион байгуулжээ. Тоглолтод  дуучин Жастин Бибер, Майли Сайрус, Кейти Перри зэрэг алдартнууд оролцсон байна.

 

 

Тэгвэл тоглолтын үеэр Ариана Гранде сүйн бөгж зүүсэн байсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр өнгөрсөн оноос дуучин Мак Миллертэй үерхэх болжээ. Хос саяхан сүй тавьсан гэнэ.

 

Ариана тайзан дээр “The Way and Dang” дуугаа дуулж байхад түүний найз залуу гарч ирж, үнсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ