“Баян” нууранд автомашинтайгаа живж, амиа алджээ
2017-06-05

Автомашинтай иргэд нууранд живж, амиа алдсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал “Эстима” маркийн автомашинаар зорчиж явсан 67 настай Ц, 67 настай Д нар Архангай аймгийн Баян нууранд живж, амиа алджээ.

 

Талийгаачид тус аймгийн Түвшрүүлэх сумын харъяат бөгөөд тавдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.  Ар гэрийнхэн нь ОБЕГ-т эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгөхийг хүссэний дагуу 2017.06.04-нд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 7 албан хаагч, орон нутгийн 11 хүн, нийт 18 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 13:34 цагт Баян нуурын эргээс 10-15 метрийн зайтай, 3 метрийн гүнээс автомашин болон 2 цогцсыг гаргажээ.

 

Хэргийг Архангай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
huuchin medeegee ustgaj baigaach ar get ur huuheded ni ebgui uym bish uu orooliin zoblong delgeh yahab oort tani yuch tohioldohiig hen medlee saitruud anhaaraach ee neg bodliin doromjlood baigaa uym uu
2018-07-06