Лондонд халдсан этгээдүүдийг хэн болохыг тогтоожээ
2017-06-06

Их Британийн нийслэл Лондон хотноо өчигдөр террорист халдлага болсон билээ.

 

 

Тэгвэл цагдаагийнхан халдлага үйлдсэн гурван этгээдийн хоёрыг нь хэн болохыг тогтоожээ. Халдлагыг Пакистан улсад төрсөн 27 настай Курам Бутт, Ливан улсад төрсөн 30 настай Рачид Редоуанс болохыг тогтоосон байна.

 

Лондон хотноо болсон халдлагаар долоон хүн амиа алдаж, 48 хүн гэмтсэн юм.  Цагаан өнгийн ачааны машинтай бүлэг этгээдүүд Лондонгийн гүүрээр явж байсан иргэдийг дайрсан байна. Дараа нь уг машинаас тэсрэх бөмбөг суурилуулсан хантааз өмссөн гурван этгээд бууж ирж, иргэдийг хутгалжээ.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдүүдийг устгасан бөгөөд тэдний зүүсэн хантаазанд ямар нэгэн тэсрэх төхөөрөмж байгаагүй талаар мэдээлэв. Тэд халдлага үйлдэхдээ “Аллахын төлөө” хэмээн хашгирч байсан талаар гэрчүүд мэдээлжээ. Халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн тухайгаа өөрсдийн Амак мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан уламжиллаа.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин