Ерөнхийлөгч, Япон Улсын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

img

Манай улсад айлчилж буй Япон Улсын Батлан хамгаалахын сайд  Яасүо Ичикава өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Сайд Яасүо Ичикава Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн анхны зочин болж монголд ирж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд хэллээ. “Япон Улсад болсон байгалийн гамшгийн хор хохирлыг даван туулахад монголын ард түмэн тусламжийн гараа сунгасанд талархаж байгаагаа японы ард түмний нэрийн өмнөөс илэрхийлж байна. 2010 онд Эрхэм Ерөнхийлөгч таны манай улсад хийсэн айлчлалын үеэр “Стратегийн түншлэлийн талаархи хамтарсан мэдэгдэл” зурагдсан. Мөн өнөөдөр  Монгол Улсын Батлан хамгаалах яам болон, Япон Улсын Батлан хамгаалах яамны хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Эдгээр баримт бичгүүд  бидний хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжих өргөн боломжуудыг нээж өгч байна” гэж тэрээр ярив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Японы хооронд дипломат  харилцаа тогтоосны 40 жилийн ойн хамгийн анхны зочноор Японы Засгийн газрын гишүүн айлчлан ирж, ойн жилийн үйл ажиллагааг нээж  байгаа нь чухал юм гээд хоёр орны харилцаа , хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Таван Толгой дахь энхийг сахиулагчдын сургалтын төвийг олон улсын сургалтын төв болгоход хамтрах, монголын ахлагч офицерүүдийг японы цэргийн сургууль, академид сургах, НҮБ-ын  энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав. Мөн олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suuliin uyed Japand baildaanii nisdeg tereguud hotiin deeguur suregeeree niseh n mer ser uzegdeh bolloo. Bas l surdmeer bainalee shuu.
2012-01-11
elbegee ug n ch amnii pigvvr saitai nohor shvv daan ch hiih n tsoohon l bolhoos chi yronhiilogch bolj chadsan ch dahiad songogdohgvi bha daa ih yum bitii sanaarai
2012-01-11
tsereg zevsegtee uneheer horongo hayadag uls shuu. manaih edniihtei sain hamtrah heregtei.
2012-01-11