Могойд хатгуулж, амиа алджээ

Өмнөговь аймагт нэгэн эмэгтэй могойд хатгуулсаны улмаас амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал тус аймгийн БОЭТ-ийн хүлээн авах тасагт Мандал-Овоо сумын харьят 28 настай эмэгтэй О нь могойд хатгуулсан байдалтай ирж, хэвтэн эмчлүүлсэн байна. Гэвч эмччилгээгээ даалгүй нас баржээ.
Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ