Таван сарын хугацаанд 25 хүүхэд ослоор нас баржээ
2017-06-06

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Замын цагдаагийн албанд он гарсаар нийт 644 зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 446 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтэж, 162 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 133, Нийслэлд 29 хүн амь эрсэджээ.

 

Амь эрсэдсэн хүмүүсийн 43 нь автомашины ослоор, 42 нь явган зорчигч хэлбэрэээр, 72 нь хамгаалах бүс зүүгээгүй, тав нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцож байсан аж. 

 

Мөн 2016 оны эхний таван сард зам тээврийн ослын улмаас 14 хүүхдийн амь нас хохирсон бол 2017 оны эхний таван сард 72 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болж, 25 хүүхэд ослын улмаас амь нас хохирсон байна. Үүний 21 нь орон нутагт, 4 нь нийслэлд амь эрсэджээ. 

 

2017 оны эхний таван сард зам тээврийн ослын үед жолооч үүргээ  биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 24.1 хувиар  буурсан үзүүлэлттэй байна. Мөн 82 эзэнгүй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 72-ыг илрүүлжээ. 

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
ооноз:
хөөрхий дөө бурханы оронд зүй бусаар одогсдод гүн эмгэнэл илэрхийлье хөөрхийдөө тэр нялх амьтад яаж өвдөж үхэж байгаа бол гэхээс яс янгинахийм цагдаагийн энхтөр даргааа зцг ийн даргаа өөрчилж үзөө тэр тамхичин нөхөр ажил хийхгүй ээ хийх гээд ч мэдэхгүй
2017-06-07
зочин:
Дарга нар аа нүхэн гарц хийгээч ээ,хайран хүүхдүүд
2017-06-06