НД-ын үндэсний зөвлөлийн орон тооны мэргэжилтнүүдийг батлав
2017-06-06

Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

 

Уг төслөөр НД-ийн үндэсний зөвлөлийн орон тооны аудитор, мэргэжилтнүүдийг томилж байгаа юм байна.  Байнгын хорооны гишүүд уг тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

 

Дараагаар нь Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн тайланг сонслоо. Тайланг ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл танилцуулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин