М.Анхцэцэгийн дүүд монголчууд 73 сая төгрөг хандивлажээ
2017-06-07

 

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай болж, салбар салбарын төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлсэн.

 

Тэгвэл сайхан сэтгэлт Монголчуудын хандив тусламжаар М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний төлбөр бүрджээ. "М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая" аяны хүрээнд нийт 73 сая төгрөг цугларсан байна.

 

Иймд М.Номин-Эрдэнэ охин эмчилгээ хийлгэхээр энэ сарын 16-нд БНСУ-ыг зорихоор болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ме:
Монголын эгэл жирийн ард түмний ухааныг биширч байна
2017-06-07
Зочин:
хурдан эдгээрэй
2017-06-07
Чингис:
Яамай даа. Монгол түмэн минь ийм л буянтай ард түмэн шүү дээ. Монголчууд гэж үнэхээр сайхан амьтад даа.
2017-06-07