Томас Мюллер мэс засалд оржээ
2017-06-07

 

Германы Байерн Мюнхен багийн довтлогч Томас Мюллер өчигдөр мэс засалд оржээ. Гэхдээ энэ нь баруун гарын эрхий хуруунд хийсэн багахан мэс ажилбар байсан гэнэ. Энэ тухай өчигдөр багийн албан ёсны хуудсанд нийтлсэн бөгөөд шилдэг довтлогч ирэх 7-р сард багийн бэлтгэл эхлэхэд бүрэн бэлэн болсон байх гэнэ.

 

Зөвхөн Байерн Мюнхэн багийн бус Германы шигшээ багийн гол тоглогчдын тоонд багтдаг тэрбээр өнгөрсөн улиралд нийт 42 тоглолтод оролцож 9 гоолыг нэр дээрээ бүртгүүлсэн юм.  

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин