Трампын шийдвэрийг эсэргүүцэн Бээжин дэх АНУ-ын Элчин огцорчээ
2017-06-07

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс гарч буйгаа олон нийтэд зарласан билээ. Уг хэлэлцээрт дэлхийн 195 орон нэгдсэн юм.

 

Тэгвэл уг шийдвэрийг эсэргүүцэн АНУ-аас БНХАУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Дэвид Рэнк ажлаа хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан талаар “www.rosred.ru” сайт мэдээллээ.

 

Тэрбээр 1991 оноос АНУ-ын Гадаад харилцааны яаманд ажилласан туршлагатай нэгэн бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн эх орноо төлөөлөн Бээжин хотноо сууж байжээ.

 

Трамп саяхан АНУ-ыг төлөөлөн БНХАУ-д суух Элчин сайдаар Айова мужийн захирагч асан Терри Брэнстэдийг томилсон юм. Тэрбээр ажлаа хараахан хүлээн аваагүй байгаа бөгөөд Дэвид Рэнк шинэ Элчин сайдыг ирэх хүртэл Бээжин хот дахь АНУ-ын Элчин сайдын яамыг тэргүүлэн суух байсан ч хугацаанаасаа өмнө  ийнхүү ажлаа хүлээлгэн өглөө.

 

Одоогоор уг асуудлаар Цагаан ордон албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
tegeed huzaad uld
2019-01-13
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэгч гэх шиг рахахахаха юу гэсэн үг вэ сэтгүүлчээ
2018-10-25
Зочин:
Мэдэмхий мэргэн цоохроо чамд надад их гүрний томчуудын маргаан хамаагүй. Сошалийн цаана нүүрээ нуугаад том дуугар зүгээр байгаа ч хуружн чинээ хорт могой минь
2017-06-08
Зочин:
globalchilaliig l buu
2017-06-07
Зочин:
Обамагийн үед томилгоо авсан энэ нөхөр Трампын үед солигдох нь гарцаагүй болонгуут ичихгүй өөртөө нэг сайн реклам хийсэн шиг ажлаа хаяж байна даа.
2017-06-07