Дөрвөн настай хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2017-06-07

Зам тээврийн ослын улмаас өчигдөр /2017.06.06/ 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэний гурав нь бага насны хүүхэд байжээ.

 

БГД-ийн нутаг Гурвалжин төвийн урд зогсоолд T.Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 50 настай Ч-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ.

 

Мөн ХУД-ийн нутаг Viva City хорооллын замд T.Ist маркийн автомашины жолооч нь байрныхаа гадаа тоглож байсан явган зорчигч 4 настай Д-г мөргөж гэмтээсэн байна.

 

Дээрхи хэргүүдийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна

 

Мөн өчигдөр цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг саатуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин