Улаанбаатар
Дэлхийн хамгийн үнэтэй клуб
2017-6-7

 

5 жилийн дараа Манчестэр Юнайтед дахин нэг удаа дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгийн клуб боллоо. Тэдний одоогийн ханш 2.86 тэрбум фунт стирлэнг. Лигийнхээ эхний дөрөвт ч орж чадаагүй боловч Реал Мадрид, Барселона нараас илүү үнэтэй клубээр нэрлэгдэж байна.

 

Нийт 593 саяыг 2015-2016 оны улиралд олсон байгаа нь Испаний хоёр клубээс даруй 60 саяаар илүү байгаа юм.

Форбэсоос гаргасан судалгаагаар Барселона 2.82 тэрбум, Реал Мадрид 2.77 тэрбум фүнт стирлэнгийн үнэтэй байна.

 

Улаан чөтгөрүүд үндсэн үйл ажиллагааны орлогоор 223 саяыг олсон нь Реал Мадридаас 83 саяаар их байна. Энэ нь мөн л хол тасархай үзүүлэлт болжээ. Ингээд доорхи зурганд өөрийн тань дэмждэг клуб байгаа эсэхийг мэдээрэй.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин