БСШУС-ын сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх үү
2017-06-07

Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Хуралдаанаар Журам батлах тухай,Тогтоолд нэмэлт оруулах тухай, Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай зэрэг 10 орчим асуудлыг хэлэлцэх юм байна.

 

Мөн Ерөнхий сайд асуудал оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 9-нөөс Ерөнхийлөгчийн сонгууль дуустал түр завсарлах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд БСШУС-ын сайдад нэр дэвшигчийг  танилцуулж, Ерөнхийлөгчид ёслох магадлалтай гэсэн таамаглал явж байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хумуусийн оюуны цар багашархан улсууд даа Хоорхийс.. Монх-Оргил арай онготэй нь байх
2017-06-08