Песков: Путин, Трамп нар уулзана
2017-06-08

ОХУ-ын Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр олон улсын анхаарлыг татаж буй Ерөнхийлөгч В.Путин болон Цагаан ордны тэргүүн Дональд Трампын уулзалт хэзээ болох талаар албан ёсны байр сууриа хүргэсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Удирдагчдын анхны уулзалт Германы Хамбург хотноо зохион байгуулагдах дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 орны төрийн тэргүүн нарын “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр болно гэв. Уг уулзалт ирэх долоодугаар сарын 7-8 өдрүүдэд зохион байгуулагдах юм.

 

Песков “Хамбург хотноо Ерөнхийлөгч Путин, Трамп нар уулзана” гэж мэдэгджээ.

 

Уулзалтын үеэр яригдах сэдвүүдийн талаар хоёр Ерөнхийлөгчийн албаныхан хэлэлцэж байгаа гэнэ. "Уулзалт болсон ч удирдагчид хамтарсан мэдэгдэл хийхгүй” гэдгийг Песков онцолсон бөгөөд энэ асуудлаар тайлбар хийхээс татгалзжээ.

 

Энэ он гараад удирдагчид гурван ч удаа утсаар ярилцаж, Сирид гал зогсоох цаашлаад аюулгүй бүс байгуулахаар тохиролцсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-03-23