Бөөсийг хүртэл улстөржүүлэхээ боль
2017-6-8

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дарга Ц.Нямдорж даргалж байгаа юм. Монголбанкны шалгалтын дүгнэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Эрүүгийн хуулийн тухай, прокурорын тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарим гишүүд үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд "Дэлхийн залуу удирдагчийн чуулга манайд зохион байгуулагдаж байна. Энэ бол маш том арга хэмжээ. Гэтэл яг энэ арга хэмжээний үеэр төв талбайгаа ухаж, сэндийчиж байгаа нь ямар учиртай вэ. Ойрд нийслэлийн газартай холбоотой маш олон асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлаар байнгын хороон дээр сонсмоор байна. Энэ асуудлыг зохицуулж өгөөч гэж хүсч байна гэлээ.

 

Гишүүн О.Баасанхүү "Приусын машины татварыг чөлөөлөх асуудал яагаад хэлэлцэгдсэнгүй вэ. Приус машины татварыг эсэргүүцэн машинаа шатаах гэсэн иргэнийг Ганц худагт хорьж цагддаг нь утгагүй. Тэр хүн амьдралын төлөө явж байгаа. Бид өөрсдөө татварыг оруулж ирээд явдаг. Хариуцлага хүлээлгэж болно. Гэхдээ цаазаар авахаар ял хүлээлгэж болохгүй. Хуульзүйн сайд энэ асуудлыг анхааралдаа аваад, холбогдох байгууллагаас хариу аваад миний нэр дээр ирүүлнэ үү. Ард түмний амьдрал хүнд байна. Тансагласан сурталчилгаа хийгдэж байгаа болохоос биш тансаг амьдрал алга байна гэсэн юм. 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй том салбар. Энэ салбар дээр өөрчлөлт хийгээд Малын удмын сан, генетик өөрчлөлтийн тухай хуулийг ач холбогдлыг нь бодоод хэлэлцэх асуудлын эхэн оруулж өгөөч" гэсэн саналын хэллээ. 

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Л.Болд гишүүний саналыг боломжтой гэж үзвэл байнгын хороон дээр хэлэлцэх хэрэгтэй. Олон улсын арга хэмжээг эсэргүүцэж нийслэл энэ ажлыг хийгээгүй байх. Талбайд зогсоол барихаар сайжруулж байгаа юм билээ. Бөөсийг хүртэл улстөржүүлэхээ болимоор юм. О.Баасанхүү гишүүн асуудлаа прокуророос асуу." хэмээв. 

 

Ийнхүү гишүүд саналаа хэлж дууслаа. Ингээд Монголбанкны шалгалтын дүгнэлттэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бөөс гэснээс нэг орос онигоо ярья ко нам гишүүн элсүүлж байна гэнэ төмс өргөст бөөс.3 намд элсхээр цуваад оржээ төмс орохдоо боджээ над шиг хүн хэрэгтэй юм байхгүй бардам орсон чинь төмс чи хөрөнгтнөөс гаралтай гэж хөөгдөв гэнээ дараа нь огурцы би бол хэрэгтэй хүнс шүү гэж хэлээд бас л хөөгдөв яагаад гэсэн чинь чи бол архи хаанабайна тэнд явж байдаг гээд намд авсангүй одоо бөөс оржээ гэтэл бөөс бөөн баяр намд элсээд гараад иржээ яасан гэтэл бөөс чи бол бидэнтэй хамт зүтгэж явсан учир чамайг нам мартахгүй гэсэн гэнэ лээ гэгээн эцэг минь
2017-06-08
Зочин:
66181 ыг шалгаачээ,байнга ийм хэрэггүй юм бичиж байх юм!!!!
2017-06-08
Нямка:
Нэг бөөс нэг бөөсөө үүрээд явж байтал нэг бөөс тааралдаад пөөх бөөстчихсөн бөөс явжийна гэж ээ
2017-06-08
Нямка:
Нэг бөөс нэг бөөсөө үүрээд явж байтал нэг бөөс тааралдаад пөөх бөөстчихсөн бөөс явжийна гэж ээ
2017-06-08
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-08