Пол Жорж гэртээ үлдэх нь
2017-06-08

 

Пол Жоржын гэрээ дуусахад нэг жилийн хугацаа үлдээд байгаа энэ үед түүний талаар янз бүрийн цуу яриа гарах болсон. Сүүлийн жилүүдэд Индиана Пэйсэрсийн амжилт нэг хэвийн, уруудах маягтай байгаатай нь энэ ярианууд холбоотой. Түүний нэр дурсагдах болгонд багаа солих гэдэг үг дагалддаг. Тэгвэл багийн удирдлагууд түүнийг явуулах сонирхолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

 

Харин Жорж Индианагаас явахдаа тулбал Лэйкэрст очих хүсэлтэй гэдгийг ам дамжсан яриагаар бид хангалттай сонсож байна.

 

Брайн Виндхорст, Зак Лоувэ, Рамоно Шелбурн зэрэг спортын эх сурвалжууд харин энэ цуурхалуудыг үгүйсгэж, түүнийг тойрсон сайн тоглогч нар авч ирэхийн төлөө Индиана Пэйсэрс хичээж байгаа талаар бичээд эхэлжээ.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин
goy:
finals
2017-06-08