Лондон хотноо халдсан этгээдийн ээж ярилцлага өгчээ
2017-06-08

Их Британийн нийслэл Лондон хотноо энэ долоо хоногийн эхээр террорист халдлага болж, долоон хүн амиа алдсан билээ.

 

Валериа Халижа Коллина

 

Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдэж, “дахин Их Британийн газар нутагт халдах”-аа сануулсан юм. Халдлагыг гурван этгээд үйлдсэн бөгөөд тэд эхлээд ачааны машинаар Лондонгийн гүүрээр явж байсан иргэдийг дайрсаныхаа дараа замдаа тааралсан хүмүүсийг хутгалж, хөнөөсөн юм.

 

Тэгвэл халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг Юуссеф Загбагийн ээж хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. 68 настай Валериа Халижа Коллина хэвлэлийнхэнд “Надад хэлэх үг алга. Би хүүгээ сайн хүү гэж боддог. Яагаад тийм зүйл хийснийг мэдэхгүй байна” гэж хэлжээ. Тэрбээр царайгаа камераас нууж “Намайг өвтгөх хэрэггүй” гэсэн байна.

 

Юуссеф Загбагаас гадна Пакистан улсад төрсөн 27 настай Курам Бутт, Ливан улсад төрсөн 30 настай Рачид Редоуанс нар халдлага үйлджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин