Булган аймагт осол гарч, нэг хүн нас баржээ
2017-06-08

Зам тээврийн ослын улмаас өчигдөр /2017.06.07/ 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэний 3 нь хүүхэд байна. Улсын болон орон нутгийн чанартай автозамд онхолдох хэлбэрээр 2 зам тээврийн осол гарч, 2 хүний амь нас хохирчээ.

 

Тухайлбал, БЗД-ийн нутаг БХИС-ын баруун туслах замд H.Sonata-3 маркийн автомашины жолооч Б нь унадаг дугуйтай 13 настай Т-г мөргөж гэмтээсэн байна.

 

Мөн Булган аймгийн Рашаант сумын нутаг “Үнэгт” гэх газар асфальтан замд T.Ist маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 25 настай Г-н амь нас хохирчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин