Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангалаа
2017-06-08

 

Казахстаны Астана хотод тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 

Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор дөрвөн тамирчин тулалдаж байгаа юм.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангаж, өнөөдөр мөнгөн медалийн төлөө хүч үзэх бол 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Төмөрхуяг, 69 кг-д О.Батзориг нар хүрэл медалийн төлөө тулалдахаар боллоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин