Новак Жокович теннисээ орхих уу
2017-06-08

 

Францын нээлттэй тэмцээнд ялагдал хүлээснийхээ дараа Новак Жокович энэ цочролоосоо гарахын тулд Вимблдоныг оролцуулаад багагүй хугацаанд теннисний талбайгаас хөндийрч болзошгүй байна.

 

Тэрээр 2 цаг 15 минут үргэлжилсэн тоглолтонд 7-6, 6-3, 6-0 гэсэн оноогоор Дэлхийн чансааны долоод эрэмбэлэгдсэн Доминик Тимд ялагдсан юм. Энэ ялагдал нь түүнийг дэлхийн чансааны эхний хоёрын нэг болох боломжгүй болгож байгаа юм. Тэрээр 2011 оны 7 сараас хойш дэлхийн чансааны эхний хоёрт тогтмол бичигдэж байсан билээ. Түүнээс тенниснээс хэсэг хөндийрөх тухай асуусан сэтгүүлчийн асуултанд “ Надад итгэ, Би маш их зүйлс бодож байгаа. Ялангуяа сүүлийн хоёр сарын хугацаанд бүр их зүйл бодож байна. Яг одоо яавал тохиромжтой талаар өөр өөртэйгээ ярилцсаар байгаа. Магадгүй сүүлийн үед манай баг дотор маш олон өөрчлөлт орсон байх. Андрэ болон шинэ багтай ажиллах сайхан байлаа. Харин ялагдал хүлээсэн энэ тоглолтонд би өөрөө л хариуцлага хүлээх болно. Яах ийх талаар хэсэг харзная. Мэдээж хэрэг тийм ч амар шйидвэр гарчихгүй. Ролан Гарросыг дуустал хүлээцгээе. Түүний дараа яахаа шийдэе.” гэж хариулсан юм.

 

Б. Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин