Эрүүгийн хуулийг хэлэлцэхийг дэмжив
2017-06-08

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд "эх орноосоо урвах талаар заалтыг тодорхой болгохыг хууль санаачлагчдаас тодруулж байсан юм. 

 

-Гэмт хэргийг хоёр бүрэлдэхүүн болгоё гэж томъёолсон. Эх орноосоо урвах гэдэг дээр эхнийх нь 12-20 жилийн хугацаатай гэж явснаа, хоёр дахь бүрэлдэхүүнд хөнгөрсөн байгаа. Энэ нь учир дутагдалтай болов уу гэж бодож байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн хэсгийг тайлбар дотор оруулж, асуудал дагуулахаар байгаа юм гэж прокурор хариулсан.  УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

 

-Хуулиа мэдэхгүй асуудал гаргаад байгаад асуудал байгаа. Хуулийн бүрэлдэхүүнээ мэдэхгүй байна гэсэн. Засгийн эрхийг хууль бусаар авсан хэрэгт 3-4 сэтгүүлчийг хагас сар хорьсон. Анхан шатны шүүх дээр очоод унасан. Үүний хариуцлагыг Монголын төр ярих цаг болсон шүү. Буруугийн төлөө хариуцлага хүлээх хуулийн хариуцлага байхгүй болгосон. Өмгөөлөгч нь сая хэрэгсэхгүй болголоо гээд мэдэгдэл хийгээд сууж байна лээ. 

 

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэн юм. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 

Дараагаар нь Онцгой албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин