Киев дэх АНУ-ын ЭСЯ-нд дэлбэрэлт болжээ

Украины нийслэл Киев хотноо байрлах АНУ-ын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт дэлбэрэлт болсон талаар “www.buzz.ie” сайт мэдээллээ.
Уг мэдээллийг Киев хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оскана Блишик баталсан бөгөөд тэрбээр хэвлэлийнхэнд “Дэлбэрэлт болсон нь үнэн. Цагдаагийнхан уг хэргийг шалгаж эхэлсэн. Эхний ээлжинд хяналтын камеруудыг шүүж эхэлсэн” гэж мэдэгджээ.
Эрх баригчид АНУ-ын Элчин сайдын яаманд болсон дэлбэрэлтийг “террорист халдлага” гэсэн байна.
Гэхдээ цагдаагийнхан уг мэдээллийг нарийн тодруулах хүртэл иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
Нүүрээ халхалсан нэг этгээд дипломат бүс нутаг руу үл мэдэгдэх тэсрэх бөмбөг шидсэн болохыг тогтоогоод байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ