Их Британийн нийслэл Лондон хотын гүүрэн дээр энэ долоо хоногийн эхээр террорист халдлага болж, долоон хүн амиа алдсан билээ. Уг халдлагын гурван этгээд үйлдсэн бөгөөд тэд гүүрээр гарч байсан иргэдийг дайрсаныхаа дараа машинаасаа бууж замдаа тааралдсан хүмүүсийг хутгалж, хөнөөсөн байна.
Өнөөг хүртэл 40 гаруй хүн эмчлүүлж буй юм.
Халдлагын дараа цагдаагийн террористуудтай холбоотой байж болзошгүй 12 хүнийг баривчилсан бөгөөд 24 цагийн дараа 57 настай эрэгтэйг хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байна.
Тэгвэл цагдаагийнхан дөнгөж сая халдлагатай холбоотой 29 настай эрэгтэйг баривчилсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Түүнээс мэдүүлэг авч эхэлсэн талаар албаныхан өгүүллээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |