Их Британид парламентын сонгууль боллоо
2017-06-09

Их Британийн ээлжит бус сонгууль амжилттай зохион байгуулагдаж, саналыг хуудсыг тоолж эхэлсэн талаар тус улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

 

 

Санал хураалт орон нутгийн цагаар 7.00 цагт эхэлж, 22.00 цагт дууссан юм. Энэ үеэр террорист халдлага гарах эрсдэл өндөр байсан учир саналын байрууд болон хотын төв дэх хяналтыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

 

Тус улсад сонгуулийн насны 49.6 сая хүн бий. Тун удахгүй Сонгуулийн хороо сонгуульд оролцсон иргэдийн ирц болон сонгуулийн урьдчилсан дүнг нийтэд танилцуулна. 40 мянган саналын байр ажиллаж, иргэдийн саналыг ачээ.

 

Сонгуулийн дүнгээр 650 төлөөлөгчөөс бүрддэг Нийтийн танхимын шинэ бүрэлдэхүүн тодрох билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин