Тереза Мэйгийн нам сонгуульд ялалт байгууллаа
2017-06-09

Их Британи улсад өчигдөр парламентын сонгууль болж дууслаа.

 

 

Санал хураалтын урьдчилсан дүнг тус улсын Сонгуулийн хороо нийтэд танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Тереза Мэйгийг тэргүүлдэг Консерватор нам ялалт байгуулсан байна.  Тус нам Нийтийн танхимын 650 суудлаас 314-д нь ялалт байгуулжээ.

 

Гэхдээ тус намынхан өнгөрсөн сонгуулиар 331 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулж байсан юм.

 

Консерватор намынхан Нийтийн танхимд олонх болох нь эргэлзээтэй байна. Учир нь 326 суудал авснаар эрх баригч болдог юм.

 

Сөрөг хүчин Либерал Ардчилал намынхан 266 мандат авчээ. Тус нас өнгөрсөн сонгуулиар 232 суудал авч байжээ. Ерөнхий сайд Мэй өнгөрсөн дөрөвдүгээр сард парламентаа тарааж, ээлжит бус сонгуулийг зургаадугаар сарын эхээр зарласан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин