Жилд 250 мянган хүн томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг
2017-06-09

 

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Томуугийн Үндэсний Төв АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвийн төлөөлөл хамтран  “Монгол Улсын томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн вакцинжуулалтын бодлого” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Манай улсын хэмжээнд улирлын томуу өвчин нь жил бүр дэгдэлт байдлаар гарч, бага насны хүүхдүүд зонхилон өвчилж, эрүүл мэндийн байгууллагын ялангуяа хүүхдийн эмнэлгийн орны ачааллыг эрс нэмэгдүүлдэг.  

 

Томуугийн харуулдан тандалтын мэдээллээр жилд дунджаар 250,000 гаруй хүн томуу, томуу төст өвчтэй гэж амбулаторид оношлогдон, 37,000 орчим хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэж байна. Үүнээс томуу, томуу төст өвчин нь ялангуяа өвлийн улиралд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд ихээхэн дарамт үзүүлдэг өвчин гэдгийг харж болно.  

 

Улирлын томуу, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь томуугийн вакцин юм. Манай улсын хувьд томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр төлбөртэйгөөр, зарим тохиолдолд тархвар судлалын заалтаар үнэ төлбөргүй хийдэг. Сүүлийн жилүүдэд томуугийн вакцинжуулалтанд хамрагдаж байгаа хүн амын тоо нэмэгдэж байгаа хэдий ч тийм ч хангалттай байж чадахгүй байна.

 

2016-2017 оны томуугийн улиралд Засгийн газрын хөрөнгөөр 33,000 хүн тун  вакцин худалдан авч, үүнээс 23,000 хүн тун вакцинаар нь агаарын бохирдол ихтэй газар байрладаг ихэвчлэн гэр хорооллын 102 цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийг вакцинжуулах ажлыг зохион байгуулсан.

 

Уг вакцинжуулалтанд хамрагдсан цэцэрлэгүүдэд ирцийн тандалт хийхэд томуугийн дэгдэлтийн оргил үед хүүхдийн ирц 10-20 хувь буурсан байсан бол вакцинд хамрагдаагүй цэцэрлэгүүдийн ирц 50 хүртэл хувиар буурсан дүн гарсан.

 

Үүнээс гадна АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвөөс Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу үнэ төлбөргүй 45,000 хүн тун вакциныг нийлүүлсэн нь бид нэмэлтээр эрүүл мэндийн ажилтан, цэргийн анги нэгтгэл, онцгой байдлын газар, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг үнэ төлбөргүй дархлаажуулах боломжтой болсон юм” гэлээ.

 

 “Монгол Улсын томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн вакцинжуулалтын бодлого” сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од хэлэхдээ “Саяхан манай улсын Өмнөговь аймагтай хил залгаа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур аймагт шувууны томуугийн хүний өвчлөлийн нэг тохиолдол, зарим нэг аймагт тэжээвэр шувуудын дунд өвчлөл бүртгэгдэж, бид бэлэн байдлыг ханган, хариу арга хэмжээг аван ажиллаж байна.

 

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс “Томуугийн эрсдэлийн үнэлгээний аргачлал”-аар хийсэн эрсдэлийн үнэлгээгээр шувууны томуугийн H7N9 вирүс нь цартахлыг үүсгэж болзошгүй өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэнийг бид онцгой анхаарч ажиллах ёстой.

 

Иймд бид АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн хамтын үйл ажиллагааны хүрээнд Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвтэй хамтран эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн дундах томуугийн вакцины ач тусын талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх, хамралтыг нэмэгдүүлэх талаар байгуулсан санамж бичгийн хүрээнд нягт хамтран ажиллаж, вакцины хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна” гэв.

 

Хэлэлцүүлэгээр “Монгол Улс дахь томуугийн дархлаажуулалтын тухай”, “Дархлаажуулалтын дараах урвалын идэвхитэй тандсан тандалын дүн”, “”Жирэмсэн эмэгтэйчүүд, хүн амын дундах томуугийн вакцины талаарх мэдлэг, хандлага, дадлын тандалтын дүн” гэх мэт олон чухал илтгэлийг сонсч, “Дараагийн томуугийн улиралд шаардлагатай улирлын томуугийн вакцин, томуугийн вакцинжуулалтын урт хугацааны төлөвлөгөө”-г хэлэлцэж, “Томуугийн шинэ вирүсийн халдвар, болзошгүй цартахлаас сэргийлэх, цартахлын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах нэг чухал арга хэмжээ нь улирлын томуугийн дархлаажуулалтыг өргөжүүлэх, үүний дотор уг халдварт илүү өртөмхий, хүндрэх эрсдэлтэй байдаг жирэмсэн эмэгтэйчүүдийг нэн тэргүүнд, 6 сартайгаас 5 насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдийг улирлын томуугийн вакцинд хамруулах нь зүйтэй” гэсэн зөвлөмж гаргалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-30
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-30