Кейни Уэст 40 нас хүрлээ
2017-06-09

Америкийн уран бүтээлч, реппер Кейни Уэст 40 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр төрсөн өдрөө гэр бүл болон найз нөхөдтэйгээ Нью Йорк хотноо байрлах нэгэн зоогийн газарт тэмдэглэжээ. Кейнигийн эхнэр реалити шоуны од Ким Кардашиан инстаграм хуудастаа нөхөртэйгэ э авахуулсан зургаа байршуулаад “Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Чамдаа маш их хайртай шүү” гэж бичсэн байна.

 

Мөн Кардашианы ээж Крис Женнер инстаграмдаа “Хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичжээ.

 

Кейни, Кардашиан нар 2014 оны долоодугаар сард гэрлэсэн бөгөөд Норт, Сэйнт гэх хоёр хүүхэдтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин