Нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлд өөрчлөлт оруулна
2017-06-09

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зарим хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны 00:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл түр хааж автозамын хучилтын ажил хийхээр болсон.

 

Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:

 

  1. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул урдуурбуюу Москвагийн гудамжаар явж Толгойтын эцэс дээр буцаж эргэх
  2. Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол” чиглэлийн Далангийн замаар ордог хэсэг хаагдаж байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны гудамжаар хоёр талдаа чигээрээ явах
  3. Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ЧингисСоосэ-Далангийн зам”чиглэлийн Далангийн замаар ордог хэсэг хаагдаж байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар чигээрээ явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэх
  4. Ч:44“Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул урдуур буюу Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар хоёр талдаа явах
  5. Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал” чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тулЧингис Соосэ дээр буцаж эргэх
  6. Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул Чингис Соосэ дээр буцаж эргэх
  7. Дээрх замын хаалттай холбогдуулж Улаан чулуутын иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор “Улаан чулуут - Арвайн үндэс” гэсэн түр чиглэл нээж, 1 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 20 минутын давтамжтай үйлчлэхээр төлөвлөлт хийгээд байна.

 

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин