Н.Чинбатыг ҮХЦ-ийн гишүүнээр томилов
2017-06-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. ҮХЦ-ийн гишүүнээр Н.Чинбатыг томилох танилцуулгыг   хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлэв.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хуулиараа танилцуулгыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь хийх ёстой. Гэтэл н.Зориг гэдэг хүн Монгол Улсын төрөөс том болоогүй байлтай. Ерөнхий шүүгч эзгүй үед насаараа хамгийн олон жил ажилласан хүн танилцуулах ёстой. Гэтэл хууль зөрчлөө. Үүнийг зориуд авч хэлэлцэх хэрэгтэй.  Энэ төр хэтэрхий эзгүй байна. Улсын дээд шүүх хууль биелүүлэхгүй бол Монголд өнөөдөр хэн хууль биелүүлэх вэ?. Хуульзүйн байнгын хороо хууль зөрчсөн асуудлыг ҮХЦ-д тавь. Монголын төрд, хуульд захирагдана шүү” хэмээлээ.

 

Ингээд байнгын хорооны саналаар Н.Чинбатыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох санал хураалт явуулав. Гишүүдийн 93.9 хувийн саналаар Н.Чинбатыг ҮХЦ-ийн гишүүнээр томилов. 

 

Дараагаар нь Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
nymdorj:
YUN HUULI MUULI VEE ORONDOO HUUHENTEI HIIJ BAIHDAA CH UURCHILJ BOLDOG TIIM L ED SHUU DEE
2017-06-09