Г.Чулуунбаатар сайд тамгаа хүлээж авлаа
2017-06-09

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байсан.Өнөөдөр УИХ-ын чуулганаар БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилсноор 12:00 цагт түүнд тамгыг нь хүлээлгэн өглөө.



ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээлгэн өгөхдөө “Хэдийгээр хариуцлага алдсан хэмээн салбарынсайд нь огцорсон боловч өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх асуудал ганц сайдын буруугаас болоогүй юм шүү. Үүнийг БСШУСЯ-ны бүх ажилтан, албан хаагч, дарга, удирдлагууд дор бүрнээ сайтар тунгааж бодоорой. 



Салбарын сайд огцорсноор асуудал шийдэгдэхгүй. Тиймээс шат, шатандаа хариуцлага тооцох асуудал байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Ажлаа хүлээж авсан сайд та Монгол Улсын зүрх, тархи болсон хамгийн чухал салбарт алдаа, дутагдал гаргалгүйгээр хурдтай, ёсзүйтэй, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв.

 

Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудал юунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана.



Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
Salbariin togoond chanagdsanzob hun:
ES d bayr hurgie. Odoo uyach saidaa mergejiliin saidaar solichih
2017-06-09
иргэн:
Зөв хүн, зөв сонголт, Элдэв шунал уналгүй, улс төрийн бохир завааныг гадарладаг. түүнээс аль болох зай барьж ирсэн. Гэхдээ гэнэн хонгор биш, тийм хүн гэж боддог шүү. Наад Баярсайханаа хурдан зайлуулаарай. Хань болохгүй шүү.
2017-06-09